/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХ 75 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХ 75 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА

    Баян-Өлгий аймагт Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүх 75 жилийн ойн баярын арга хэмжээ аймгийн төвд ёслол төгөлдөр болж байна.

     Баярын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн А.Тилейхан, Зам, тээврийн дэд сайд Х.Ержан , Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, аймгийн болон тус аймаг дахь хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд зэрэг хүндэт зочид төлөөлөгчид урилгаар оролцов.

    Баярын үеэр цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, тэргүүний алба хаагчдыг алдаршуулах, ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явагдахаас гадна ойн баярт зориулсан бэсрэг наадам зохион байгуулагдана.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна