/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ 07 ДУГААР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ 07 ДУГААР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

      Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2015 оны 07 дугаар сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 1780 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 1748-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 700-г хүлээн авч, 581 буюу 83.0 хувийг хуулийн анхны хугацаанд, 119 буюу 17 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 35 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

     Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 493-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 185-н гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 22 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 14 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 977 материалд захиргааны арга хэмжээ авч, 57 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

 Гэмт хэргийн ангилалын талаар:

       Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн, хүнд хэргийн гаралт 11.7-33.3 хувиар тус тус буурч,  хүндэвтэр хэрэг 27.1 хувиар өсч, онц хүнд гэмт хэрэг бүртгэгдээгүй болно.

     Үүнд: бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 16.3 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 30 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг 62.5 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 31.8 хувиар тус тус буурч, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг67 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 40.6 хувиар,  үүнээс:иргэдийн өмчийг хулгайлах хэрэг гэмт хэрэг 33.3 хувиар,малын хулгайн гэмт хэрэг 43.7 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 1-ээр, , авто тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг 1-ээр,  бусад гэмт хэрэг 16 хувиар тус тус өсч,  бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг, танхайрах гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэргүүдмөн үеийн түвшинд байна.

      Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 284.6 сая төгрөгийн хохирол учирсаны 270.9 төгрөг буюу 95.2 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

     Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 4377 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 3043  хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 979 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 33215.4 төгрөгний торгуулийг 4022 хүнд ногдуулсан байна. Мөн 144 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 206 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 354 хүнийг саатуулав.

Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

       2015 оны  07 дугаар сард  Алтай суманд 11,  Алтанцөгц суманд 4, Баяннуур суманд 7, Бугат суманд 9, Буянт суманд 6, Булган суманд-3, Дэлүүн суманд 3, Ногооннуур суманд 13, Цагааннуур тосгонд 5, Толбо суманд 6, Улаанхус суманд 9, Цэнгэл суманд 12, Сагсай суманд 6, Өлгий сумын төвд 63 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна