/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

     Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2015 оны 09 дүгээр сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 2151 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 2101-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 880-г хүлээн авч, 726 буюу 82.5 хувийг хуулийн анхны хугацаанд, 153 буюу 17.4 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 50 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

      Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 637-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 220-н гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 23 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 17 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 1139 материалд захиргааны арга хэмжээ авч, 65 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

 Гэмт хэргийн ангилалын талаар:

Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн, хүнд хэргийн гаралт 12.7-60 хувиар тус тус буурч,  хүндэвтэр хэрэг 31.6 хувиар өсч, онц хүнд гэмт хэрэг бүртгэгдээгүй болно.

      Үүнд:  бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 13.9 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 46.7 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг 77.8 хувиар, бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг 50 хувиар, танхайрах гэмт хэрэг 50 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 40 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 29.1 хувиар тус тус буурч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 50 хувиар,  үүнээс:иргэдийн өмчийг хулгайлах хэрэг гэмт хэрэг 47.4 хувиар,малын хулгайн гэмт хэрэг 59 хувиар, бусад гэмт хэрэг 7.4 хувиар албан тушаалын гэмт  хэрэг1-ээр  тус тус өсч,  бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэрэг, авто тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэргүүдмөн үеийн түвшинд байна.

      Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 382.4 сая төгрөгийн хохирол учирсаны 329.7 сая төгрөг буюу 86.2 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

        Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 5474 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 3809  хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 1275 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 43345.3 төгрөгний торгуулийг 5084 хүнд ногдуулсан байна.  Мөн 157 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 233 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 460 хүнийг саатуулав.

Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

      2015 оны  09 дүгээр сард  Алтай суманд 12,  Алтанцөгц суманд 6, Баяннуур суманд 9, Бугат суманд 9, Буянт суманд 8, Булган суманд-4, Дэлүүн суманд 5, Ногооннуур суманд 17, Цагааннуур тосгонд 6,  Толбо суманд 7, Улаанхус суманд 12, Цэнгэл суманд 16, Сагсай суманд 6, Өлгий сумын төвд 86 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

 

ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна