/ / “ШИЛДЭГ ЦАГДАА” ТЭМЦЭЭН БОЛЛОО

“ШИЛДЭГ ЦАГДАА” ТЭМЦЭЭН БОЛЛОО

      Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний дунд албаны бэлэн байдлыг хангуулах, бие бялдар оюун санааг хөгжүүлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх, хамт олонч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор Цагдаагийн газрын даргын нэрэмжит  “Шилдэг цагдаа” шалгаруулах тэмцээнийг тус аймгийн ХЦ-ийн 0165 дугаар ангийн хээрийн дадлага, сургалтын талбайд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион явуулав.

      Уг тэмцээн нь эрх зүйн мэдлэг, цэргийн хэргийн бэлтгэл, ур чадвар гэсэн үндсэн гурван төрлөөр явагдсан бөгөөд Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүн идэвх санаачлагатай оролцож, оюун ухаан, ур чадвар, хурд хүчээ сорьж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд нийт 10 баг оролцсоноос

          Тэргүүн байр- Цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Х.Багдаулет ахлагчтай “Жолооч-1” баг,

          Дэд байр- Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Е.Аманбек ахлагчтай “Шонхор-3” баг,

          Гутгаар байр- Хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Ш.Нурлан ахлагчтай “Монгол цагдаа-1” баг тус тус шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна