/ / “ХИЛ ДАМНАСАН МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН ЯВУУЛАВ

“ХИЛ ДАМНАСАН МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН ЯВУУЛАВ

     Тус аймаг дахь Хилийн 0285 дугаар ангийн удирдлагаас санаачилж “Хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт уулзалт-зөвлөгөөнийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13:00 цагаас 17:00 цагийн хооронд Цагааннуур тосгоны төвд зохион явуулав.

     Уг зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Х.Дармен, аймгийн прокурор Т.Батсүх, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд, Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Н.Ууганбаяр, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Хайырлыс, Улаанхус сумын Засаг дарга Ж.Силамбол, ИТХ-ын дарга М.Айдолда, Ногооннуур сумын Засаг дарга А.Мейрамхан, ИТХ-ын дарга Б.Сайлаубек, Улаанхус сумын 2, 3 дугаар багийн Засаг дарга нар болон  Ногооннуур сумын 5 дугаар багийн Засаг дарга Б.Хурметхан нар оролцов.

      Энэ үеэр Цагааннуур тосгонд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Хил орчмын нутаг дэвсгэрт малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье” сэдэвт зохион байгуулсан уулзалт, зөвлөгөөнөөр гарсан санамж бичгийн биелэлтийг тооцож нийт 75 хувьтай биелүүлсэн талаар дүгнэлт өгөв.

     Цаашид хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгав. Үүнд:

 1. Нутгийн өөрөө удирдах болон бүх шатны Засаг дарга нар урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачилж гүйцэтгэх

 2. Малчин ард иргэдийн бод малд чип суулгах ажлыг зохион байгуулах

 3. Хилийн зурвас газарт мөр илрүүлэх шугам болон тор татах зэрэг ажлуудыг гүйцэтгэж, биелэлтийг хагас, бүтэн жилээр тооцож байхаар шийдвэрлэв.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна