/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

    Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2015 оны 10 дугаар сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 2416 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 2352-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 985-г хүлээн авч, 808 буюу 82.0 хувийг хуулийн анхны хугацаанд, 177 буюу 18.0 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 64 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

      Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 718-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 244-н гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 23 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 23 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 1281 материалд захиргааны арга хэмжээ авч, 63 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

 Гэмт хэргийн ангилалын талаар:

       Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн, хүнд, онц хүнд хэргийн гаралт 12.3-75 хувиар тус тус буурч,  хүндэвтэр хэрэг 23.1 хувиар өссөн.

      Үүнд:  бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 25 хувиар, хүнийг санаатай алах гэмт хэрэг 50 хувиар, бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 15.2 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 38.9 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг 83.3 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 50 хувиар,бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг 40 хувиар, танхайрах гэмт хэрэг 50 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 8 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 31.1 хувиар тус тус буурч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 45.2 хувиар,  үүнээс: иргэдийн өмчийг хулгайлах хэрэг гэмт хэрэг 41 хувиар, малын хулгайн гэмт хэрэг 55.5 хувиар, авто тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг 1-ээр, албан тушаалын гэмт  хэрэг 1-ээр,  бусад гэмт хэрэг 23.3 хувиар тус тус өссөн статистик үзүүлэлттэй байна.

     Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 407.4 сая төгрөгийн хохирол учирсаны 332.0 сая төгрөг буюу 81.5 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

      Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 5935 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 3904  хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 1598 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 53424.1 төгрөгний торгуулийг 5502 хүнд ногдуулсан байна.  Мөн 158 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 227 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 512 хүнийг саатуулав.

Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

       2015 оны  10 дугаар сард  Алтай суманд 15,  Алтанцөгц суманд 5, Баяннуур суманд 9, Бугат суманд 9, Буянт суманд 9, Булган суманд-4, Дэлүүн суманд 6, Ногооннуур суманд 20, Цагааннуур тосгонд 6,  Толбо суманд 7, Улаанхус суманд 16, Цэнгэл суманд 19, Сагсай суманд 6, Өлгий сумын төвд 97 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

 

ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна