/ / УУЛЗАЛТ, ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

УУЛЗАЛТ, ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойг угтаж Цагдаагийн газрын ахмад ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ахмадуудын дунд ширээний теннис, олс таталт, шатар, биллярдын тэмцээн зохион явууллаа.

   Тэмцээний шагнал гардуулах ажиллагааны үеэр “Тэргүүний ардын авъяастан” тэмдэгээр шагнуулсан цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Б.Даулен, “Онц тээвэрчин” хүндэт тэмдэгээр шагнуулсан цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Х.Мухамед нарын шагналыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд, ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Т.Менгельс нар гардууллаа.

   Мөн энэ үеэр Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгаас цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Х.Мухамед, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч М.Хайрат нарт тасгийн хамт олон нь хүндэтгэл үзүүлж,  дурсгалын зүйл болох мөнгөн аяга гардуулав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна