/ / ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорихоос суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө”-ний дагуу тус Цагдаагийн газар Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн дагуу хорих байгууллагаас суллагдсан 10 хүнийг “Хөдөлмөрт бэлтгэх” сургалтад хамруулж, ажлын байрны холбогдох төслийг боловсруулан аймгийн Халамж үйлчилгээний хэлтэст хүргүүлэв.

     Одоогийн байдлаар хорих байгууллагаас Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн дагуу суллагдсан Баян-Өлгий аймгийн иргэдээс дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдол бүртгэгдээгүй.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна