/ / БАРУУН БҮСИЙН 2016 ОНЫ ШИЛДЭГ МӨРДӨН БАЙЦААГЧ НАРЫГ ШАЛГАРУУЛЛАА

БАРУУН БҮСИЙН 2016 ОНЫ ШИЛДЭГ МӨРДӨН БАЙЦААГЧ НАРЫГ ШАЛГАРУУЛЛАА

     Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын санаачлагаар Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой, Монгол Улсад Мөрдөн байцаах алба үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд ЦЕГ-ын Мөрдөн байцаах газартай хамтран баруун бүс дэх Цагдаагийн газрын мөрдөн байцаагч нарын мэдлэг, ур чадвар, ахлах ажилтнуудын удирдахуйн арга барилыг дээшлүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагааны талаар харилцан туршлага солилцох зорилгоор “Баруун бүсийн шилдэг мөрдөн байцаагч-2016” уралдаан, сургалт-зөвлөгөөнийг 2016 оны 03 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд  тус аймагт зохион байгуулав.

     Уг уралдаан, сургалт-зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, тус аймаг дахь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцов.

     Тэмцээнд баруун таван аймгийн ахлах болон шинэхэн мөрдөн байцаагч нар оролцож, хууль эрх зүйн мэдлэг, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны тогтоол, санал, тэмдэглэлүүдийг бие даан үйлдэх ур чадварыг шалгах, хэргийн газрын үзлэг хийх, ул мөр, эд мөрийн баримт бэхжүүлэн авах зэрэг төрлүүдээр оюун ухаан, ур чадвараа сорив.

      Шилдэг мөрдөн байцаагчийн тэмцээнд аймаг тус бүрээс 2 цагдаагийн алба хаагч оролцсон бөгөөд хувийн дүнгээр байр эзлүүлэв.

Тэргүүн байранд Увс аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Нансалжав,

Дэд байранд Увс аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Алтангэрэл,

Гуравдугаар байранд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Сүхтулга,

Тусгай байранд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Ержан нар тус тус шалгарав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна