БАЙРНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг угтаж, цагдаагийн алба хаагч нарын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор тус Цагдаагийн газраас санаачлан “Көшелик” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй цагдаагийн алба хаагч нарын 40 айлын орон сууцны эхний 20 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болж, алба хаагч нар байрны түлхүүрээ гардаж авлаа.
Нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд болон хууль хяналт, тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, цагдаагийн алба хаагчид, тэдний ар гэрийхэн оролцов.