/ / ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛАВ

ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛАВ

      Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой, Замын цагдаагийн газар үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд  зам тээврийн осол, хэргийн улмаас учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбооны хамтарсан ажлын хэсэг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өлгий сумын 3 дугаар ахлах сургуулийн хурлын танхимд иргэдэд “Хөдөлгөөний соёл-Бидний оролцоо”, “Осолгүй жолооч-Жаргалтай гэр бүл” сэдэвт сургалт зохион явуулав.

    Сургалтанд ЦЕГ-ын Замын цагдаагийн газрын Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар, Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Д.Батбаатар, Албан журмын даатгагчдын холбооны гишүүн С.Пионер, “Ноён Алтай” группын захирал Н.Лхагвадорж, аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей, Албан журмын даатгагчдын холбооны  тус аймаг дахь салбарын менежер Х.Нуртилек болон Цагдаагийн газрын удирдлага, алба хаагч нар оролцсон бөгөөд Замын цагдаагийн газрын дэргэдэх “Гэрэл” хамтлаг уран бүтээлийн тоглолтоо үзүүлж сонирхуулав.

     Мөн энэ үеэр Замын цагдаагийн газрын даргын тушаалаар олон жил хариуцсан машин техникийн бэлэн байдлыг хангаж, ямар нэгэн осол аваар гаргаж байгаагүй Өлгий сумын 2 дугаар багийн иргэн С.Ахметкарим, Цагдаагийн газрын жолооч, цагдаагийн ахлах ахлагч Р.Нурбол, Тагнуулын газрын жолооч, ахлах ахлагч Н.Мөнгөн-Очир, Хилийн 0165 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч М.Берикбол, Хилийн 0285 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ш.Батжаргал, Зэвсэгт хүчний 340 дугээр ангийн жолооч, ахлах ахлагч Ц.Баттогтох нарыг “Осолгүй манлай жолооч” тэмдэгээр шагнав. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна